БОАЖЯ-нд түймэр унтраах тоног төхөөрөмж гардууллаа

Түймэртэй үед Засгийн газраас уул уурхайн компаниудаас дэмжлэг хүсэхийг санал болгосны дагуу БОАЖЯ-наас “Оюутолгой” ХХК-иас тусламж хүсчээ. Энэхүү хүсэлтийн дагуу тус компаниас гал унтраахад дэмжлэг болохуйц том оврын техник төхөөрөмжийг ой бүхий тусгай хамгаалалттай газруудын захиргаанд хүлээлгэж өгөх арга хэмжээ өнөөдөр /2017.07.26/ боллоо.

“Оюу толгой” ХХК болон тус компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаас Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчдад ой, хээрийн түймэртэй тэмцэх, аюулгүй ажиллагааг хангахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор өмнө нь   53,123,100 (тавин гурван сая нэг зуун хорин гурван мянга нэг зуун) төгрөгийн дүн бүхий хөдөлмөр хамгааллын гутал, бээлий, мөнгөн хандив өгсөн.

 

Энэ удаад техник төхөөрөмжөөс гадна, “Ланд Крузер” автомашин 3,  хөдөлмөр хамгааллын хувцас 3, 1 тоннын багтаамжтай усны хуванцар сав 200, хүрз 35 ширхэгийг БОАЖЯ-нд хандивлалаа. Мөн ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор  12 тоннын багжаамжтай усны машин, тэвштэй том оврын автомашиныг хоёр сарын хугацаанд түр ашиглуулахаар хүлээлгэн өглөө. 

“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо  Торрес “Гал түймэртэй тэмцэхэд бид бүхий л талаар дэмжлэг үзүүлэх болно. Энэ бол бидний нийгмийн хариуцлага” гэв.

сэтгэгдэл үлдээх