Пхеньян АНУ-д хүрэх цөмийн зэвсэгтэй болжээ

Умард Солонгос өнгөрсөн баасан гарагт тив алгасагч пуужингийн туршилт хийсэн нь дэлхий дахины анхаарлыг татаж байна. Судлаачдын хэлж байгаагаар туршилт амжилттай болсон бөгөөд Умард Солонгос АНУ-ын хотуудад хүрэх тусгалтай пуужинтай болсныг онцолж байгаа юм. Өмнөд Солонгос, АНУ, Японы эрдэмтдийн хамтарсан судалгаагаар пуужин 3700 км-ын өндөрт хүрч, агаарт 45 минут орчим хөөрч 1000 км-ын зайд Японы тэнгист унажээ. Хэрэв пуужинг туршилтаар бус стандарт бэхлэлтээс хөөргөвөл АНУ-ын Лос-Анжелос, Денвер, Чикаго хотуудад хүрэх боломжтой, 10 мянган км-ын зайд тусах чадалтай юм. Цаашлаад Нью-Йорк, Бостон хотод ч хүрэх бололцоотой хэмээн Эрдэм шгинжилгээний хүрээлэнгийн судлаач Дэвид Райт мэдэгджээ.

Умард Солонгос нэг сар гаруйн хугацаанд хоёр дах туршилтаа хийсэн нь энэ бөгөөд сүүлийн туршилт өмнөхөөсөө 6 минут орчим урд хугацаанд агаарт хөөрсөн аж. Судлаачдын үзэж байгаагаар Умард Солонгосын алсын тусгалт пуужин 10 мянган км тусгалд буюу АНУ-ын 120.6 сая хүн амьдардаг газар нутагт хүрэх бололцоотой юм.

сэтгэгдэл үлдээх