С.Зоригийг хөнөөсөн хэрэгт шүүгдэгчдийн ар гэрийнхэн Ерөнхийлөгчид хандлаа

Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг, Дэд бүтцийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт Орхон аймгийн харьяат Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа,  Т.Чимгээ нарыг гэм буруутайд тооцон хоёр ч шатны шүүхээс хорих ял оноосон. Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 25 жилийн хорих ял, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосныг шүүгдэгчдийн ар гэрийнхэн эсэргүүцэж Улсын дээд шүүхэд давж заалдаад буй юм. Шүүх хурал удаа дараа хойшлогдсон.

Мөн шүүгдэгчдийн ар гэрийнхэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр хандаж байгаа юм байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх тал дээр анхаарал хандуулахыг хүсч буй ажээ. Шүүгдэгч Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн “Монгол Улсын ерөнхийлөгчид хандаж байгаа” гэсэн юм.

сэтгэгдэл үлдээх