Даншиг наадмын тасалбарыг үнэгүй тараана

“Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин соёлын наадам гурав дахь жилдээ наймдугаар сарын 5-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ. Даншиг наадмын нээлт  наймдугаар сарын 5-ны 11.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Наадмын арга хэмжээ хурал номын зан үйл болон, хурдан морь, хүчит бөхийн барилдаанаар таван өдөр үргэлжлэх юм. 

Энэ жилийн Даншиг наадам өнөө жил Төв цэнгэлдэх хүрээлэнд болохоор онцлог юм. Өмнөх жилүүдэд Хүй долоо худагт зохион байгуулсан бөгөөд асар, майхан байрлуулах зэрэг ажилд төсөв их зарцуулдаг байсан. Харин энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах тул .  харьцангуй бага төсвөөр зохион байгуулж буй тухай Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн хэллээ. Мөн энэ жилийн наадмыг 3-4 мянган гадаадын жуулчин ирж, үзэж сонирхох аж.

Даншиг наадмын тасалбарыг наадам эхлэх өдөр үнэ төлбөргүй тараах аж. Тасалбар үнэ төлбөргүй тараагдах бөгөөд зохион байгуулалтыг цэгцтэй байлгах үүднээс тасалбарыг олгож буй юм байна. Иймд иргэдийг тасалбарт зааж өгсөн дугаарын дагуу суудалдаа суухыг уриалав. Өнөө жилийн Даншиг наадмаар хүчит 256 бөхийн барилдаан болно. Барилдаан наймдугаар сарын 5-нд 13.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ. Харин наадмын хаалтын арга хэмжээ 2017.08.06-нд 19.00 цагт болж, түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд шагнал гардуулах юм байна.

сэтгэгдэл үлдээх