Пентагоны зүгээс Украинд танк эсэргүүцэх зэвсэг нийлүүлэх санал тавив

Пентагон, Төрийн департамент Украины эрх баригчдад танк эсэргүүцэх пуужин болон бусад зэвсэглэлийг нийлүүлэх төлөвлөгөөг боловсруулан бэлэн болгосон хэдий ч Цагаан ордон уг төлөвлөгөөг нь хараахан дэмжин батлаагүй байгаа юм. Энэ тухай Америкийн The Wall Street Journal сонинд мэдээлжээ.

Нийлүүлэхээр төлөвлөж буй зэвсэглэлийг Америкийн эрх баригчид батлан хамгаалах зориулалттай зэвсэг гэж үзэж байгаа юм.

Тус сонинд мэдээлснээр, танк эсэргүүцэх пуужинт “Javelin” цогцолбор болон агаарын довтолгооноос хамгаалах систем бусад зэвсэглэлийг нийлүүлж магадгүй байгаа гэнэ. Ингэхдээ нөхцөл байдлыг хурцатгахгүйн тулд төлөвлөгөө ёсоор танк эсэргүүцэгч цогцолбортой Украины цэргийн ангиуд мөргөлдөөний гол бүсээс хол байрлах ёстой аж.

“Хэрвээ украинчууд дээрх зэвсэглэлийг зохих ёсоор нь хэрэглэхгүй бол Вашингтон дэмжлэгээ зогсоох эсвэл техникийн туслалцаа үзүүлэхээ болиход хүрнэ” гэж уг өгүүлэлд дурджээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп-д дээрх төлөвлөгөөний талаар танилцуулаагүй байгаа болохоор түүний байр суурь одоохондоо тодорхойгүй байгаа аж.

“Цагаан ордон эцсийн шийдвэрээ гаргах хүртэл хэдэн сар өнгөрч магадгүй гэж Америк, Украины зарим албан тушаалтнууд мэдэгджээ” гэж тус сонинд мэдээлжээ.

Дээр дурдсан саналыг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис дэмжиж байгаа аж.

Герман, Франц улсууд Украинд Америкийн зэвсэг нийлүүлэх нь тус улсын мөргөлдөөнийг улам хурцатгахад хүргэж болзошгүй гэсэн байр суурьтай байгаа бол Америкийн тал Киевт зэвсэглэл нийлүүлэхийг Канад, Их Британи, Польш, Литв улсууд дэмжинэ гэж тооцоолж байгаа юм.

 

сэтгэгдэл үлдээх

О. Мөнхбат

  • [192.168.1.1]
  • 1 Жил

Миний авсан зургийг оруулсан байна. Би өөрөө төв аймагт амьдардаг, энэ зургийг Төв аймгийн нутагт оршдог 016 дугаар ангийн сургалтын төв дээр авсан болно. Миний зөвшөөрөлгүй оруулсан энэ зургаа татаж авахгүй бол харьяалалын дагуу Төв аймгийн шүүхэд хандах болно гэдгийг анхааруулж байна.