Тусгай олимпийн онцгой тамирчид

Тусгай олимп бол хүн төрөлхтний хамгийн том хүмүүнлэгийн ба спортын хөдөлгөөн юм. Дэлхий дээр ойролцоогоор 200 гаруй сая оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг бөгөөд энэ бүх хүнд хүрч үйлчлэх эрхэм зорилготой энэхүү олон улсын байгууллагад Монгол улс хэдхэн жилийн өмнө албан ёсоор гишүүнээр элсэн орж байсан түүхтэй.

3 сарын 14-25-ны хооронд Австри улс 1993 оноос хойш хоёр дахь удаагаа тусгай олимпийн өвлийн наадмыг нутаг дээрээ зохион байгууллаа. Австри улсын тусгай олимпийн хорооны хүндэт ерөнхийлөгчөөр Арнольд Шварцнеггер ажилладаг бөгөөд олимпийн хаалтыг өөрийн биеэр хийсэн. Энэ удаагийн тусгай олимпийн өвлийн наадамд дэлхийн 107 орны 3,000 гаруй тамирчид, 1,100 дасгалжуулагч багш нар спортын 10 гаруй төрлөөр өрсөлдөв.

“Биднийг хүндлээч бас хүлээн зөвшөөрөөч” гэсэн уриан доор явагдсан спортын наадамд нийт 3000 гаруй сайн дурын ажилчид Ротари клубээр ахлуулан ажиллаж оролцож буй тамирчдыг эцэг эхээс нь дутахгүй хайрлан халамжилж байлаа. Эдгээрийг харсан хүн бүр спортын гайхамшигийг мэдрэхээс гадна энэхүү хүмүүнлэгийг хөдөлгөөний утга учрыг

сэтгэгдэл үлдээх