Иракийн ЭСЯ-ны гадна амиа егүүтгэжээ

Афганистаны нийслэл Кабул хотноо байрлах Иракийн Элчин сайдын яамны гадна амиа золиослогч халдлага үйлдсэн  талаар Афганистаны Дотоод хэргийн яамнаас мэдээллээ. Уг террорист халдлага орон нутгийн цагаар 17.00 цагийн орчимд болсон байна.

Халдлагаар гурван хүн амиа алдсны нэг нь амиа золиослогч этгээд бол үлдсэн хоёр иргэн нь Элчин сайдын яамны ажилчид байжээ. Энэхүү халдлагыг Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл үйлдсэн болохоо мэдэгдэж, “халдлага үргэлжилсээр байх болно” хэмээн Афганистаны эрх баригчид мэдэгдсэн байна.

“Мөн амиа золиослох халдлагатай зэрэгцэн буудалцаан болсон бөгөөд цагдаагийн олон ажилчин шархадсан” талаар албаны эх сурвалж Британийн “ВВС” агентлагт мэдээлсэн аж.

сэтгэгдэл үлдээх