Д.Сумъяа, М.Уранцэцэг нар дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

Будапештын Дэлхийн Аварга өндөрлөж дэлхийн чансаа шинэчлэгдлээ. Эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд Гавьяат тамирчин Д.Сумъяа энэ удаад “Дэлхийн аварга” болсноор чансаан дээрээ 2000 оноо нэмж нийт 4732 оноогоор тэргүүн байраа хадгалсан хэвээр байна. Түүний араас 3930 оноогоор Японы бөх Ёшида Цукаса удаалан 3360 оноотой Францын бөх Хэлэн Рэсэвүкс гуравт жагсчээ. Эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд М.Уранцэцэг Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэнээр 1400 оноог өөртөө нэмэн жингийнхээ тэргүүн байрыг эргүүлэн авлаа. Түүний араас уг жагсаалтыг тэргүүлж байсан Казакстаны бөх Г.Отгонцэцэг 4390 оноогоор удаалан Японы бөх Тонаки Фуна 3632 оноотой тэднийг шил даран байгаа юм.   

сэтгэгдэл үлдээх