Монголын загвар өмсөгчид Нью-Йоркийн тайзыг чимнэ

Энэ сарын 7-13-ны хооронд АНУ-ын Нью-Йорк хотноо зохиогдох загварын долоо хоногт манай улсаас зургаан загвар өмсөгч оролцож, загварын тайзнаа алхахаар боллоо.

Загварын долоо хоногт загвар өмсөгч Б.Буджаргал, Х.Бадамгэрэл, Д.Долгион, О.Пүрэвдулам, 2014 оны дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон мисс, загвар өмсөгч Т.Батцэцэг, 2016 оны “Дэлхийн мисс”-ийн 11-р байрын эзэн мисс, загвар өмсөгч А.Баярцэцэг нар оролцох юм.

сэтгэгдэл үлдээх