60 тэрбумын хэргийг хэрэгсэхгүй болголоо

Нийслэлийн прокурорын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийжээ. Тун хачирхалтаы шийдвэр гаргаснаа зарлахад сэтгүүлчид чихэндээ ч итгэсэнгүй. Олны дунд шуугиан тарьж МАН-ын өндөр албан тушаалтнуудын ханцуй дотроо хэрхэн төрийн алдбыг наймаалцдагыг илчилсэн 60 тэрбумын гэх хэргийн шалгалтын явц байдлыг танилцуулав. Эл хэрэгт холбогдуулан төрийн албанд томилогдсон 1446 албан хаагчийг шалгаж, МАН-ын сонгуулийн данс, хандив өгсөн хүмүүсийг мөн шалгажээ. Шалгалтын хүрээнд МАН-ын дарга М.Энхболд болон Ц.Сандуй, А.Ганбаатар нар төрийн албан тушаалыг үнэлж, бусдаас хахууль авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнд хууль бусаар нөлөөлсөн гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй тул прокуророос хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна. Мөн тухайн яриа, төлөвлөгөө нь бодит байдал дээр хэрэгжсэн нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй гэсэн мэдээлэлийг өгчээ.

Олон эх сурвалжаар нотлогдсон 60 тэрбумаар төрийн албыг наймаалцах гэсэн ноцтой хэрэг хэрэгсэгдэхгүй болсон нь олон нийтийн эгдүүцлийг хүргэлээ. Монголын прокурор өндөр албан тушаалтны халаасанд орсныг ийнхүү дахин нотоллоо. Байдал цаашид хэрхэн өрнөх нь тун эмзэг сэдэв болоод байна.   

Н.Бадамжав 

сэтгэгдэл үлдээх