Ким Чен Ун дайнд бэлэн

Ким Чен Ун дайн эхлүүлэх хүсэлтэй гэлээ 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун болон түүний ойрын хүрээний генералууд дайнд бэлтгэж эхэлсэн гэж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн онцгой байдлын гишүүн Никки Хэйли мэдэгдлээ. БНАСАУ хэдхэн хоногийн өмнө ус төрөгчийн цөмийн бөмбөг туршсан нь АНУ, Япон, БНСУ гэхчлэн бүс нутгийн улс орнуудад асар том болгоомжлол төрүүлсэн юм. Пхенъяаны туршсан цөмийн бөмбөг 1945 онд Нагасаки хотод унасан бөмбөгөөс тав дахин хүчтэй байжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдаж, АНУ болон тэдний холбоотон орнууд дайн өдөөх хүсэлгүй байгаа ч БНАСАУ-ын удаа дараагийн өдөөн хатгалга Солонгосын хойгт зөрчил, тэмцэл авч ирэхэд ойрхон байгаа гэжээ. Устөрөгчийн бөмбөгийг саяхан Японыг чиглэн харвасан алсын тусгалтай пуужингийн хошуунд суурилуулах боломжтой гэв. Устөрөгчийн бөмбөг суурилуулсан баллистик пуужин “АНУ-ын газар нутгийн аль ч хэсгийг газрын хөрснөөс арчих боломжтой” хэмээн Вашингтоныг заналхийллээ. Тэгвэл уг мэдэгдлээс хэдхэн цагийн дараа Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны удирдлагын дор тус улс зургаа дахь цөмийн туршилтаа хийжээ.

Цөмийн туршилтын дараахан 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Өмнөд Солонгосын Жанжин Штабаас уламжилжээ. Тус улс ээлжит цөмийн туршилтаа хойд хэсгийн Чилжу мужийн Пунгери дэх туршилтын талбайд хийсэн болохыг БНХАУ-ын Геологийн төвөөс мэдээлэв. Гэхдээ Бээжин уг хүчтэй чичирхийллийг цөмийн туршилттай холбоотой эсэхийг хараахан тогтоогоогүй байна. Харин Вашингтон болон Сөүл дээрх чичирхийллийг “цөмийн туршилт мөн” гэв. Пхеньян “Цөмийн туршилт амжилттай болсон. Тун удахгүй эрдэмтдийн гаргаж авсан устөрөгчийн бөмбөгийн турших болно” гэж мэдэгджээ.

 

сэтгэгдэл үлдээх