Оффшор данстай 29 иргэнийг тогтоожээ

Нийслэлийн профкурорын газраас өгсөн мэдээллээр Монгол Улсын 29 иргэний нэр дээр бүртгэлтэй 42 аж ахуй нэгж  байгаа бөгөөд үүнээс 23 нь төрийн албанд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүмүүс болон уг хүмүүстэй хамаарал бүхий хүмүүс байгаа аж. Тухайн хүмүүсийг ХАСХОМ-ийн мэдээллийг хянаж үзэхэд оффшор бүсэд данс эзэмшдэг талаар огт мэдээлэл бичээгүй болох нь АТГ-ын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн шалгалтаар тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байгаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

сэтгэгдэл үлдээх