Засвар нь дуусаагүй сургуулиудын хичээл 10-нд эхэлнэ

Засвар нь дуусаагүй сургуулиудын хичээл 10-нд эхэлнэ

Хичээлийн шинэ жил эхэлж байгаа энэ үед Мэргэжлийн хяналтын байгууллагаас сургууль, цэцэрлэгүүдэд шалгалт хийжээ. Шалгалтад ерөнхий боловсролын 22 сургууль, 66 цэцэрлэг хамрагдснаас Хичээлийн шинэ жил угтсан бэлтгэл ажил 90 хувьтай гарсан ч шалгалтаар 235 зөрчил илэрсэн байна. Тухайлбал, 84 дүгээр сургуулийн өргөтгөлийн байрт хичээлийн ширээ сандал байхгүй, 14 дүгээр сургуулийн засварын ажил дуусаагүй, 133 дугаар сургуулийн барилга дууссан ч Улсын комисс хүлээж аваагүйгээс шалтгаалж, сургалтаа есдүгээр сарын 10-наас эхлэхээр болжээ.

сэтгэгдэл үлдээх