Умард Солонгосын цэргийн хүч төвлөрөв

АНУ-ыг Тагнуулын төв газрын мэдээлснээр Умард Солонгос өмнөдийн хил орчимд их хэмжээний хуурай замын цэргийн хүч төвлөрүүлж, сүүлийн хоёр өдрийн хугацаанд хүнд техник хэрэгслүүдээ нутгийн гүнээсээ татаж байгааг хиймэл дагуулаас авсан зургаар баталгаажуулсан байна. Үүнтэй холбогдуулж БНСУ-ын хилийн хамгаалалт хүчээ зузаатгаж эхэлсэн төдийгүй шаардлагатай тохиолдолд бэлэн байдалд бие бүрэлдэхүүн шилжсэн байгаа аж. Өчигдөр НҮБ дахь АНУ-ын төлөөлөгч Никки Хэйли “Хойд Солонгос дайнд бэлдэж байна. Хэдийгээр АНУ Умардын бүхий л өдөөн хатгалгыг тэвчих хэдий ч тэвчээрт ч бас хязгаар бий” гэхчлэн мэдэгдэл хийсэн билээ. Умард Солонгос устөрөгчийн цөмийн бөмбөг туршсанаар Солонгосын хойг дахь нөхцөл байдал эрс хурцдаад байна. 

сэтгэгдэл үлдээх