ЧУУЛГАН: Тусгай хяналтын дэд хороог хуралдах хүртэл завсарлага авлаа.

 

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 12.00 цагт эхэлж, УИХ дахь МАН-ын бүлгийн 30 гишүүний Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг хэлэлцэж эхэллээ. 

Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулж, энэ асуудлыг байнгын хорооны гишүүдийн дийлэнх нь дэмжээгүйг танилцуулав.

Дараа нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэллээ. Тэрбээр, Миний бие Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан мэт мэдээлэл тараасан. Иймд би УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хандсан. Эхлээд энэ асуудлыг шийдэж өгөөч гэж УИХ-ын даргаас хүсэж байна.  

УИХ-ын дарга М.Энхболд, ЕС-ын хүсэлтийг анхаарч үзэх хэрэгтэй байх гээд Бүлгийн дарга Д.Хаянхярваагийн байр суурийг сонслоо. 

Д.ХаянхярвааНийгэмд нэгнээ тагнаж чагнадаг гэсэн ойлголт бий болоод байна. Энэ асуудлыг бид нэг талд нвь гаргах ёстой. Тиймээс ерөнхий сайдын саналыг хүндэтгэж үзэж ёстой. Тусгай Хяналтын дэд хороогоор хууль хянаотын байгууллагуудын мэдээллийг сонсож, шийдэх ёстой. Тагнаж чагнах асуудлыг энэ хоёр сайдын хэн нэг нь гаргасан бол хариуцлага хүлээх ёстой. Тиймээс Тусгай хяналтын дэд хороог хуралдах хүртэл завсарлага авахыг хүсэж байна гэв. 

МАН-ын бүлгийн даргын энэ хүсэлтийг зарим гишүүд эсэргүүцэж байсан ч УИХ-ын дарга М.Энхболд  Бүлгийн даргын хүсэлтийг харгалзан  чуулганыг завсарлуулав. 
 

сэтгэгдэл үлдээх