Бөмбөрцөгийн эсрэг талд... 

Карибын тэнгисийн жижиг орон Куба оронд өөрчлөлтийн салхи үлээх эхлэл боллоо. 1950-иад оноос Фидель Кастро гэх улстөрийн тэмцэгчийн эрх мэдэлд очсон Куба орон эдүгээ ч түүний дүү Рауль Кастрогийн удирдлагад байдаг юм. Тэгвэл орон нутгийн жижиг бүлгэмүүдийн санаачилснаар Кубад төлөөллийн засгийн газар бүрэлдэхээр бэлтгэгдэж эхэллээ. Бараг арваад жилийн өмнөөс уг өөрчлөлтийг ил далд ярьсаар өдгөө коммунист нам дотоодоосоо дараагийн удирдагчаа сонгох гэж байна. Сонгуулийн эхний шатанд орон нутгаас сонгогдсон гишүүд өрсөлдөж, эцэстээ Үндэсний чуулганаар Кубад дараагийн Ерөнхийлөгч хэн болохыг зарлах юм байна. Харин хажууханд нь АНУ-д Ерөнхийлөгчийн эсрэг камспанит ажил хүчээ авлаа. Эх сурвалжаас ирүүлсэн мэдээгээр 700 мянган хүн Ерөнхийлөгчийнхөө эсрэг жагслаа.  

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп улс оронд нь бичиг баримтгүй амьдарч буй хэдэн мянган цагаач иргэнийг албадан хөөж гаргах болно гэж мэдэгдсэний дараа тус улсын том хотуудад эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байна. Уг шийдвэр нь Дотоодын аюулгүй байдлыг хамгаалах ажилд чиглэгдсэн ба Барак Обамагийн засаглалын үед харьцангуй зөөлөн байсан цагаачлалын бодлого Трампын шинэ захиргаанд илүүтэй хурцаар тавигдаж байна. Зарим эх сурвалжид Доналд Трампыг бодлоо эргүүлэхийг Барак Обама хүсч, өөрийн биеэр уулзаж, цагаачдад хатуу хандах нь олон талын эрсдэлтэй гэж мэдэгдэж буй юм.

сэтгэгдэл үлдээх