ҮЙЛ ЯВДАЛ: Валют арилжааны цахим талбарын нээлт болно

Мэдээлэл, технологийн үндэсний паркад

09:30 цагт Дэлхийн Оюуны өмчийн байгууллага, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, БНСУ-ын Оюуны өмчийн газрын хамтран боловсруулсан журмын дагуу зохион байгуулсан “Инновацийн шийдэл–бидний амьдралд” уралдааны шилдгийг тодруулах ёслол болно.,

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

10:00 цагт НЗД С.Батболд цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. 

Туушин зочид буудалд

10:00 цагт Валют арилжааны цахим талбарын нээлтийн үйл ажиллагаа болно.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 

11:00 цагт Нийслэлийн ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт “Монголын хүүхдийн ордон”-ы хэвийн үйл ажиллагаа алдагдаж хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

Тусгаар тогтнолын ордны 6 давхарын хурлын танхимд

12:00 цагт Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр, Иргэдийн хурлын тэргүүлэгч Ш.Мандахнар, Иргэдийн хурлын дарга Б.Гансүх нар Сүхбаатар аймагт үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор хэвлэлийн бага хурал хийнэ. 

МҮЭХ-ны төв байранд

12:00 цагт "MҮЭХ-с жагсаал цуглаан хийх шуурхай шийдвэр гаргаж байгаа талаар мэдээлэл хийнэ. 

Спортын төв ордонд

12:00 цагт ОУХМ Б.Ганбаатарын нэрэмжит боксын олон улсын тэмцээний талаар мэдээлэл хийнэ.

Hunnu Mall-д

12:30 цагт Шинэ бүтээл - Хүмүүс 6 Баримтат гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. 

ЦССҮТ-ийн шинэ байранд /УХТЭ-ийн хашаанд зүүн хойд талд 4 давхар барилга/

14:00-16:00 цагт ЦССҮТ-өөс Шинэ өнгө-Шинэ технологи нээлттэй хаалганы өдөрлөг болно. Өдөрлөгт УБ хотын улсын болон хувийн бүх эмнэлгийн сувилагч, тусгай мэргэжилтэнгүүдийг хамруулна.

сэтгэгдэл үлдээх