Жудочид маргааш ирнэ

“Будапешт-2017” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид есдүгээр сарын 7-нд буюу ирэх пүрэв гаригт Монголд ирнэ.

Энэ жилийн Дэлхийн аваргад Монголын жүдочид эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, Гавьяат тамирчин Д.Сумъяа алт медаль хүртэн аварга болж, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, шагналт тав, долдугаар байр тус тус нэгийг эзэлснээр багийн амжилтаар дэлхийн 126 орноос гуравдугаар байрт шалгарсан юм

сэтгэгдэл үлдээх