П.Орхоныг мялаана

Францын Парис хотноо болсон чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 63 кг-ын жинд тэргүүлсэн ОУХМ П.Орхон, түүнийг багш Ц.Цогтбаяр нарын амжилтыг мялааж, хүндэтгэл үзүүлэхээр болжээ. “Аваргууд” академи, “Бат Сол” ХХК-иас Дэлхийн аварга П.Орхонд Ланд-200 маркийн автомашин бэлэглэж байгаа бол “Аваргууд академи ОХС” компани түүний багш, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавьяат тамирчин Ц.Цогтбаярт хоёр өрөө байр өгөхөөр шийджээ.

Багш, дасгалжуулагчдыг баярлуулсан ёслол маргааш Спортын төв ордонд болно.

сэтгэгдэл үлдээх