Тусгай хяналтын дэд хороо хуралдах шаардлагагүй гэж үзжээ

Засгийн газрыг огцруулах үндэслэлийг хэлэлцэхийн өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан гэх асуудлыг Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцүүлэхийг хүссэн. Энэ дагуу УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо үдээс өмнө холбогдох материалтай танилцжээ. Тус хороонд Сү.Батболд, Г.Занданшатар, Н.Энхболд, Д.Цогтбаатар, Я.Санжмятав нарын таван гишүүн багтдаг.

Тус хорооны зарим гишүүд ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудалтай холбогдохгүй асуудлаар хуралдах шаардлагагүй гэж үзсэн байна. Харин Н.Энхболд гишүүний зүгээс эцсийн шийдвэр гараагүй гэдгийг тодотгов. Дэд хороо хуралдах шаардлагагүй гэж үзвэл УИХ-ын чуулган үндсэн хэлэлцэх асуудлаа шууд хэлэлцэх учиртай билээ. Одоогоор эрх баригч намын хоёр хуваагдаад буй гишүүд тус тусдаа уулзсан байдалтай байна.

сэтгэгдэл үлдээх