Э.Эрдэнэжамъян хүн гүтгэсэн үү?

УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр МАН-ын удирдлагууд болох М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар нарын төрийн албан тушаалыг үнэлэн 60 тэрбум төгрөг босгох тухай ярилцаж байгаа дууны бичлэг цацагдсан билээ. Энэхүү бичлэгт М.Энхболд, Ц.Сандуй нараас гадна Ц.Сандуйн туслах гэх А.Ганбаатарын нэр дурдагдсан байдаг.

Тиймээс ч  А.Ганбаатар нь дээрх бичлэгийг олон нийтэд анх хүргэсэн, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяныг нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр шүүхэд өгөөд байгаа юм.

Тэгвэл энэхүү шүүх хурал энэ  сарын 12-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд товлогдоод байсан ч хариуцагч талын өмгөөлөгч шүүх хуралд биеэр оролцох боломжгүй гэх шалтгаанаар хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж, ирэх сарын эхний долоо хоногт шүүх хурлыг дахин товлосон байна.

сэтгэгдэл үлдээх