Дэд хороог хуралдах зуур гишүүд Шадар сайдын өрөөнд цуглаж байна

Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ерөнхий сайдын гаргасан хүсэлтийг хэлэлцэж байгаа юм. Хуралд Тусгай хяналтын дэд хорооны таван гишүүн болон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар оролцож байна.

УИХ-ын гишүүдээс төлөөлөл оролцуулна гэсэн ч хаалттай хуралдаж байгаа учраас зөвшөөрсөнгүй. Харин Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зураагүй гишүүдийн төлөөллөөс таван гишүүнийг оролцуулахаар болов. Хяналтын дэд хороог хуралдаж байх зуур Шадар сайдын өрөөнд Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүд цуглаж байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Учрал, Х.Нямбаатар, Ц.Даваасүрэн, О.Батнасан, Д.Саранчимэг, Б.Энх-Амгалан, Т.Аюурсайхан зэрэг гишүүд цуглаж байна. Мөн тусгай хяналтын дэд хорооны гишүүн Д.Цогтбаатар хурлынхаа дундуур Шадар сайдын өрөөгөөр ороод гарлаа.

Эх сурвалж: Zaluu.com

сэтгэгдэл үлдээх