2026 оны ДАШТ-ний эрхийн төлөө 41 хот

Монреаль, Нью Иорк, Мехико нарын том хотуудыг багтаасан Хойд Америкийн 41 хот 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг хүлээн авч, зохион байгуулах хүсэлтэй байгаа талаар албаны эх сурвалж мэдээлж байна.

ФИФА буюу Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны удирдах зөвлөлөөс 20-25 хотыг нь шигшсэн өрсөлдөгч хотуудын нэрсийг энэ оны сүүлээр олон нийтэд зарлах тов гараад байгаа юм. Анхудаагаа өргөтгөсөн бүтэцтэйгээр буюу 48 багийн хооронд зохиогдох 2026 оны ДАШТ-ийг зохиох хотуудын тоонд Марокко хотын нэр мөн байна.

Дээр дурдсан мэдээлэлтэй холбоотой шийдвэрийг ФИФА-ын конгрессээр ирэх зургаан сард гаргах ёстой юм. “Зохион байгуулах хотууд нь нэгдсэн болон хамтарсан зохион байгуулалт гэдгийг зүй ёсоор илтгэх болно. Тус хотууд нь дор бүрнээ хүн төрөлхтний хамгийн том спортын наадмыг хүлээн авахын тулд хамгийн шинэлэг, гайхалтай саналуудыг бидэнд хүргүүлэх болно. Тэгээд мэдээж хэрэг хамтарч зохиох явдал нь Хойд Америк дахь хөлбөмбөгийн хөгжилд гол үүрэг гүйцэтгэж, урагш хөдөлгөх хөшүүрэг болох болно” хэмээн Хамтарч Зохиох Комиссын тэргүүлэгч Жон Кристик сэтгүүлчдэд өгсөн мэдэгдэлдээ цохон тэмдэглэсэн байна.

сэтгэгдэл үлдээх