Аугаа зураачийнх гэдгээ охин нь "батлаж" чадсангүй

Испанийн алдартай зураач Сальвадор Далийн цогцосноос ДНК-тестын хариу гарч, тэрбээр мэргэ төлөгч Пилар Абелийн эцэг байгаагүй нь тогтоогдлоо гэж La Vanguardia сонин есдүгээр сарын 6-ны дугаартаа мэдээлжээ. Шинжилгээний хариу нь шүүхийн баримт болох юм. Уран зураач болоод 61 настай эмэгтэйн хооронд гэр бүлийн харилцаатай байсан гэх мэдээллийн улмаас энэ шинжилгээг хийсэн юм. Энэ талаар хэлэлцэх шүүх хурал есдүгээр сарын 18-нд болох юм. 

Фигерас хотод нутаглуулсан Далийн занданшуулсан шарилаас долдугаар сард ДНК-ын шинжилгээний дээж авсан юм. Шарилаас биологийн ямар дээж авсныг хэлээгүй ч шүд, хумс чөмгөнөөс нь дээж авсан байх магадлалтай.

Төлөгч эмэгтэй 2015 оны гуравдугаар сард шүүхэд зарга мэдүүлсэн байв. Тэр эмэгтэй өөрийн эх Антониа Мартинез де Аро зураачтай дотнын харьцаанд 1955 орсон. Түүний хамт хөдөө тосгонд амьдарч байсан гэж мэдүүлээд өөрийгөө зураачийн охин гэсэн юм. 

Тэрбээр Испанийн вант улс ба зураачийн уран бүтээлийг өвийг эзэмшигч Сальвадор Далийн санг хариуцагчаар тооцон зарга мэдүүлсэн юм.

Сальвадор Дали 1989 онд нас баржээ. Түүнийг сюрреализмын урсгалын гол хүний нэг үздэг. Испанийн өв залгамжлан авсан түүний зургуудын 325 сая еврогоор үнэлсэн байгаа.

сэтгэгдэл үлдээх