214 орчим сургуулиас 44 нь “Хүүхдийн автобус”-тай

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэх  автобусны стандартын шаардлага, тээвэрлэлтийн нөхцөл, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан автобусаар тав тухтай аюулгүй тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих хяналт” шалгалтыг зохион байгуулжээ.

Нийслэлийн хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 214 орчим ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас шалгалтад 44 сургууль, 1 цэцэрлэг, 1 сургалтын төвийн нийт 82 автобус хамрагдсан байна. Үүнд:

  • Баянзүрх дүүрэг 13 сургуулийн 21 автобус
  • Баянгол дүүрэг 7 сургуулийн 10 автобус
  • Сонгинохайрхан дүүрэг 3 сургуулийн 3 автобус
  • Сүхбаатар дүүрэг 12 сургууль, 1 сургалтын төвийн 30 автобус
  • Чингэлтэй дүүрэг 1 сургуулийн 1 автобус
  • Хан-Уул дүүрэг 5 сургуулийн 13 автобус
  • Налайх дүүрэг 2 сургууль, 1 цэцэрлэгийн 3 автобус
  • Багахангай дүүрэг 1 сургуулийн 1 автобус хамрагджээ.

Үүнээс 90,2 хувь нь буюу 74 автобус насжилтаар, 22 хувь нь буюу 18 автобус нь шар өнгөтэй байх шаардлагаар тэнцсэн боловч хэрэглээний стандартын шаардлагыг зөрчсөн байна.

2017-2017 оны хичээлийн жилд нийт 82 автобус хамрагдаж өмнөх оны мөн үеэс хүүхдийн автобусны тоо 24 хувиар буурсан үзүүлэлттэй боловч өмнөх жилүүдтэй харьцуулахад хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэлт хийгдсэн, техникийн бүрэн бүтэн байдал илт сайжирсан ололттой байгаа аж.

сэтгэгдэл үлдээх