Оффшорчдод өгсөн 49 хоногийн хугацаа дууслаа

Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө эх орондоо оруулж ирэхийг уриалсан. Тэгвэл эл 49 хоног өнөөдрөөр дуусгавар боллоо. Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциум аас 42 улсын банкуудад Монгол Улсын 49 иргэн оффшор данстай байгаа талаар мэдээлсэн. Гэвч эдгээр 49 иргэнээс оффшор дансан дахь мөнгөө монголдоо ирүүлж ирсэн эсэх талаар мэдээлэл хараахан байхгүй байгаа юм.

сэтгэгдэл үлдээх