Ерөнхийлөгчийн анхны айлчлал өндөрлөлөө

Ерөнхийлөгч Х.Баттулга Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, ОХУ-д ажлын айлчлал хийгээд эх орондоо ирлээ. Айлчлалын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ нартай албан ёсны уулзалт хийв. Ерөнхийлөгч Х.Баттулга мөн ОХУ, Япон улстай хамтарсан аж ахуйн нэгж байгуулж, Тавантолгойн сайн чанарын коксжих нүүрсийг дэлхийн зах зээлд гаргах зорилгоор ОХУ-ын Алс Дорнодын бүс нутаг дахь боомтын хүчин чадлыг ашиглан ажиллах санал тавьж ярилцсан юм.

сэтгэгдэл үлдээх