Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай байна

Нийслэл хотын дулааны эх үүсвэр, инженерийн байгууламжийн өвөлжилтийн бэлтгэл ажил энэ сарын 15 гэхэд бүрэн дуусна.  Эрчим хүчний эх үүсвэрийн бэлтгэл 84 хувь, магистрал шугамуудын засвар 95 хувь, Авто замын хөгжлийн газар, Тээврийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Хот тохижилтын газар зэргийн бэлтгэл 81 хувьтай, дүүргүүдийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай байна. 

сэтгэгдэл үлдээх