Ирма хар салхи АНУ-ын эрэгт хүрлээ 

АНУ-ын түүхэнд хэзээ ч тохиож байгаагүй хөнөөлт хар шуурга Ирма өчигдөр өглөө тус улсын Флорида мужийн эргийг цохилоо. Хар салхины төвд 15 метр өндөр эргүүлэг үүсч, Флоридагийн хамгийн захын Наплес хотыг дайрчээ. Түүнчлэн Марко арлыг 169 км цагийн хурдтай дайран өнгөрсөн бөгөөд энэ үеэр их хэмжээний хохирол үүссэн байна. Одоогоор Майами мужид 2.5 сая иргэн орон гэргүй болж, хүн ам ихтэй хотуудад цэвэр усны нөөц тасалдаж, хэдэн зуун мянган байшин усанд үйн живжээ. Одоогоор Ирма хар салхины улмаас 3 хүн амиа алдсан байна. Үндэсний цаг уурын албаны мэдээлснээр Форт Майерс хотоос хэдхэн км-ийн зайд Ирма шуурга өнгөрч байгааг анхааруулжээ. Түүнчлэн Флорида мужаас 6.3 сая иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. 

сэтгэгдэл үлдээх