Алтан Москва ойгоо тэмдэглэж байна

ОХУ-ын нийслэл Москва хот 870 нас хүрлээ. Дэлхийн ууган нийслэлүүдийн нэг Москва хотын төрсөн өдрийг төр засаг сүр дуулиантай тэмдэглэж буй юм. 

Москва хотноо урлаг, соёл, спортын 420 гаруй томоохон арга хэмжээ зохион байгуулахаар болжээ. Баярын хөтөлбөрт ойролцоогоор 4500 орчим уран бүтээлчийг оролцуулж буй юм.  Эдгээр баярын хөтөлбөрүүдийг үзэж сонирхохоор ойролцоогоор тус хотноо хагас сая жуулчин ирсэн байна. 

Москва хотын төрсөн өдрийг 1987 оноос жил бүр уламжлал  болгон тэмдэглэж иржээ. 

сэтгэгдэл үлдээх