Н.Түвшинбаярт хүндэтгэл үзүүлэх наадамд Р.Пүрэвдагва түрүүллээ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн их наадмын Монголын анхны аварга, анхны хос медальтан, жудо бөхийн 2017 оны ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын заан Найдангийн Түвшинбаярт хүндэтгэл үзүүлэх наадам  энэ сарын 10-ны өдөр буюу өчигдөр түүний төрсөн нутаг Булган аймгийн Сайхан суманд боллоо.

Баяр наадамд улс, аймгийн алдар цолтой 128 бөх бяр хүчээ сорьсоноос  Архангай аймгийн Булган сумын харьяат “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 150-р анги "Алтан Дорнод Монгол" ХХК, “Бөх билэгт дэвжээ”-ний бөх Монгол Улсын арслан, даншгийн даян аварга Рэнцэнбямбын Пүрэвдагва түрүүлж,  Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Хилчин спорт хороо, Хилийн цэргийн 0198-р анги "Эрэлт Эмпекс" ХХК, Бөх билэгт дэвжээний бөх Монгол Улсын харцага Мягмарын Бадарч үзүүрлэлээ.

Мөн наадмын үеэр азарга, их насны морьдын уралдаан, сурын харваа, айрагны тэмцээн болсон юм.

сэтгэгдэл үлдээх