У Сун: "Spirit of Ballet" тоглолт нь өсвөр үеийнхний хамтарсан анхны тоглолт гэдгээрээ онцлогтой

"Монголын балетын хөгжил сан" Монголын Балетын Урлагийн Холбоотой хамтран Монгол-Солонгосын өсвөрийн балетийн бүжигчдийн хамтарсан "Spirit of Ballet" гала тоглолтыг эх орондоо зохион байгуулах гэж байгаа аж. Энэхүү тоглолтын хүлээн авалт өнөөдөр боллоо.

Хүлээн авалтын үеэр БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд У Сун "Spirit of Ballet тоглолт нь өсвөр үеийнхний хамтарсан анхны тоглолт гэдгээрээ онцлогтой болж байна. Эдгээр хүүхдүүд маань хоорондоо ойр дотно болж, нөхөрлөх боломж бий болж байна" гэлээ.

Тоглолт нь балетийн урлагаар дамжуулан хүүхдэд эрүүл амьдрах ухаан, урлагийн үнэ цэнийг ойлгуулах, Монголын ирээдүйн балетийн урлагийн мэргэшсэн боловсон хүчин, мөн урлагт хайртай балетийн урлагийг ойлгодог үзэгчдийг бэлтгэх зорилготой юм.

Өсвөр үеийнхний балетийн бүжигчдийн хамтарсан тоглолт энэ сарын 19, 20-ны өдрүүдэд Дуурь бүжгийн эрдмийн театрт 19:00 цагаас тоглогдоно.

Монголын Балетын Холбооны тэргүүн Ц.Жаргалан "Тоглолтод Солонгос Улсын 10 бүжигчин, Хөгжим бүжгийн коллежийн хүүхдүүд, Монголын Үндэсний Балет сургуулийн төлөөлөл, Дуурь бүжгийн эрдмийн театрын залуу бүжигчид оролцож байгаа. Нийтдээ 40 орчим хүний бүрэлдэхүүн оролцоно. 

сэтгэгдэл үлдээх