Эсгийн дээр ширсэн 108 метр урт “Монголын нууц товчоог” нийтэд дэлгэлээ

Сүхбаатарын талбайд эсгий, зээгт ширмэлээр урласан 108 метр урт Монголын нууц товчоог олон нийтэд танилцуулж байна. Бүтээлийг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Хан Хэнтий гар урчууд” ХХК-ийн хамт олон санаачлан эхлүүлсэн бөгөөд урлах үйлд монголчууд төдийгүй Өвөрмонгол, Тува, Буриад, Халимаг, Киргиз зэрэг монгол туургатнууд оролцжээ. Нууц товчоог бүрэн ширж дуусгахад 108 метр цагаан эсгий, 2000 км зээг, 20000 км урт  тэмээний утас, 120 ширхэг тэвнэ, 120 ширхэг зүү, 32 өнгийн 100 гаруй литр будаг, 288 метр нягтруулагч таар, 110 метр цагаан даавуу орсон байна.

сэтгэгдэл үлдээх