2024 оны зуны олимп Францын нийслэлд болно 

Олон улсын олимпийн хороо ирэх 2024 оны зуны олимп Франц улсын нийслэл Парист хотод болохыг албан ёсоор зарлалаа. Ингэснээр өрсөлдөөний сүүлийн шатанд үлдээд байсан Германы Хамбург, Италийн Ром, Унгарын Будапешт хотууд хасагдаад байна. Мөн 2028 оны өвлийн олимпийг АНУ-ын Лос Анжелес хот зохион байгуулах болжээ. Лос Анжелес 1932 болон 1984 онд олимпийн наадам зохион байгуулсан туршлагатай аж. Харин Францын хувьд 1998 оны хөлбөмбөгийн ДАШТ, 2016 оны Европын Хөлбөмбөгийн АШТ зохион байгуулсан юм. 

сэтгэгдэл үлдээх