The Fate of the Furious” киноны нээлтийн орлого түүхэн дээд амжилт тогтоолоо

Галзуу хурд” цувралын найм дахь бүтээл болох “The Fate of Furious” киноны нээлт өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр дэлхийн 60 гаруй оронд болсон юм.

Тэгвэл энэхүү бүтээлийн Баасан-Бямба-Ням гарагийн гурван өдрийн нээлтийн борлуулалт нь $532.5 сая хүрч дэлхийн киноны зах зээлийн дээд амжилтыг тогтоожээ. 2015 онд нээлтээ хийж байсан “Star Wars: The Force Awakens” бүтээл $529 саяар өмнөх дээд амжилтыг эзэмшиж байсан юм.

сэтгэгдэл үлдээх