Карибын тэнгисийг дахин хар салхи чиглэж явна

Хоёр долоо хоногийн хугацаанд Карибын буланд байрлах 40 гаруй их том арлыг сүйтгэж, үүгээр зогсохгүй АНУ-ын Флорида мужийг дайран өнгөрсөн Ирма хар шуурга намжаад хэдхэн хоносны дараа Карибын арлуудыг дахин хар салхины аюул нөмөрлөө.

Мариа нэртэй хар шуурга Карибын арлуудыг ойрын хоёр хоногт бүрэн дайрах бөгөөд шуурганы голомт цагт 165 км хүрсэн байна. Одоогоор Лийвардын арлууд болон Барбадос, Доминик зэрэг газруудад Мариа хар шуурга аль хэдийн гамшигт заналаа үзүүлж эхэлсэн ба 48 цагийн бүсчлэлд дөрвөн голомт бүхий хар шуурга ойр, ойрхон байршилд Карибын арлуудыг чиглэж буй аж.

АНУ-ын Үндэсний цаг уурын хүрээлэнгийн анхааруулснаар Мариа хар шуурга ням гарагийн 11:00 цагийн үед 340 км цагийн хурдтай өмнөд Доминиканыг нөмрөн авсан тул ойрын 7 хоногт Флорида зэрэг эргийн мужуудад хүрэх аюул байгааг сануулжээ.

сэтгэгдэл үлдээх