“Монгол” гэсэн шошготой бараа бүрийг БНСУ-ын гааль дээр хурааж байна

Улсын хэмжээнд 21 аймгийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт өвчин гарч, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг, зарим аймагт шүлхий, мялзан өвчний улмаас хориой цээрийн дэглэм тогтоогоод байгаа билээ.  Тэгвэл манай улсын иргэд олноороо амьдардаг зарим улс орнууд, тухайлбал, БНСУ-ын гаалийнхан Монголд дэлгэрсэн халдварт өвчинд зовинож эхэлжээ. Тэд ойрын өдрүүдэд Инчеоны нисэх буудлын гааль дээр “Монгол” гэсэн шошготой, “Монголоос ирсэн” гэх ачаа тээшинд өндөр хяналт тавьж, хурааж эхэлсэн байна.

сэтгэгдэл үлдээх