Америкийн сенатор МЭДЛЭГГҮЙГЭЭ харуулж, түмний шившиг болжээ

АНУ-ын сенатын гишүүн Максин Уотерс өнгөрсөн Даваа гарагт ерөнхийлөгч Дональд Трампыг шүүмжилсэн мэдэгдэл хийхдээ мэдлэгийн хүрээ багатайгаа харуулж шившиг болжээ.

Тэрээр Дональд Трампыг Оросын ерөнхийлөгч Владимир Путинтай дотно харилцаатайг хэлэхдээ хэд хэдэн ноцтой алдаа гаргасан байна. Эхлээд Уотерс Путиныг “бөмбөг, зэр зэвсэг нийлүүлснээр гэмгүй хүүхдүүд, иргэдийн амийг хөнөөж байна” гээд хэсэг саатсан нь энэ бүхэн хаана болж байгааг хэлэх гэсэн байжээ. Хажуунаас нь хүн тусалсны хүчинд тэр дайны хөлд нэрвэгдсэн хотыг “Алеппо” гэж нэрлэж чадсан юм.

Тэр ингэж хэлээд зогссон бол өөрийгөө аврах байлаа.

Гэвч яриандаа халуурсан сенатор үргэлжлүүлээд Путиныг Солонгосыг (Korea) түрэмгийлэн эзэлсэн гэж хатуу шүүмжилжээ. Өмнөд, Хойд Солонгосын алийг хэлсэн нь тодорхойгүй энэ үгийг хэлэхдээ Уотерс Крымтэй андуурсан байх гэж ажиглагчид үзэж байна.

Энэ бүх будлианы эцэст Уотерс Дональд Трампыг огцруулах шаардлагатай байгааг арай гэж хэлжээ. Түүний холион бантан интернэт ертөнцийг шуугиулснаас гадна Цагаан ордны хариу шүүмжлэлийн бай болсон байна.

Эх сурвалж: Korea Times

сэтгэгдэл үлдээх