Х.Баттулга: АТГ-т ашиг сонирхолын зөрчил байна, хуруугаа ч хөдөлгөхгүй байна

Сүүлийн өдрүүдэд “Ерөнхийлөгч гадаадад жудогийн тэмцээн үздэг хэр нь НҮБ-ын чуулганд оролцсонгүй” гэх шүүмж нэлээд өрнөсөн. Тэгвэл уг асуудалтай холбоотой болон өөр бусад цаг үеийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

Тэрбээр “Чуулганд Ерөнхийлөгчийн тамгын газар анхаарал тавин ажиллаж байна. Заавал оролцох ёстой гэсэн зүйл байхгүй болохоор энэ удаа оролцсонгүй. 

Засгийн газар огцроод удлаа. “Ерөнхий сайдаа томил, Засгийн газраас яаралтай байгуул. Огцорчихсон Ерөнхий сайд үүрэг гүйцэтгээд байж болохгүй” гэсэн асуудал тавьж, албан бичиг явуулсан. 

Оффшор бүсэд байгаа мөнгийг 49 хоногийн дотор эх орондоо оруулж ирэх сануулга өгсөн, хугацаа нь дууссан. АТГ ажлаа хийх ёстой. Харамсалтай нь хуруугаа ч хөдөлгөхгүй байна. Эрх ашгийн сонирхол байна. Миний хувьд байгууллагыг шахаж ажиллаж байна. 

Нүүрсний тээвэрлэлттэй холбоотой гомдол гарч байна. Би хөрш орныхоо талаар мэдээлэл гаргаагүй. Ерөнхийлөгч болоод нэг сар болсныхоо дараа МҮОНТ-д ярилцлага өгөхдөө “Бурхан шашнаа шүтэх эрхтэй. Түүний тэргүүн манай оронд ирэх нь асуудал биш” гэсэн зүйл ярьсныг гуйвуулан ярьцгааж байна. 

Нүүрснээс өөр олон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, нүүрсийг нь гаргахаа больчихвол зогсчихдог эдийн засагтай улс орон байж болохгүй гэсэн үзэл бодлоо илэрхийлсээр ирсэн” гэлээ.  

сэтгэгдэл үлдээх