НИТХ-ын даргад өрсөлдөх хүмүүсийн нэр тодорчээ

Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн хуралдаан өчигдөр болж, НИТХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцжээ. Улмаар Ж.Батбаясгалан, Г.Төмөрбаатар, Д.Баярсайхан нарын нэрийг НИТХ-ын даргад өрсөлдүүлэхээр эхний байдлаар санал нэгдсэн байна. Гэхдээ өнөөдөр МАН-ын бүлэг хуралдаж эдгээр хүмүүсийн хэнийг нь НИТХ-ын нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх эсэхийг шийдэх юм. Дээрх гурван хүнээс гадна НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханыг нэр дэвшүүлсэн ч тэрбээр нэрээ татжээ. Нэр дурдагдсан хүмүүсээс Ж.Батбаясгалан нь М.Энхболдын талын хүн бол Г.Төмөрбаатар, Д.Баярсайхан нар нь Ц.Сандуйгийн хүмүүс аж. 

сэтгэгдэл үлдээх