Байдрагийн гол, Бөөнцагаан нуур устаж үгүй болох аюул нүүрлээд байна

Засгийн газраас “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр Баянхонгор аймгийн Байдрагийн голын сав дагуу нөхөн сэргээлт нэрийн дор алтны жижиг уурхайнууд олширч, байгаль орчин, мал аж ахуй, нутгийн иргэдийн амьжиргаанд ноцтой хохирол учруулах эрсдэл бий болжээ. Энэ талаар өчигдөр Баянхонгор аймгийн иргэдийн  төлөөлөл, Нутгийн зөвлөлөөс мэдээлэл хийв. Тэдний хэлж буйгаар Байдрагийн голд үйл ажиллагаа явуулж буй компаниуд анхан шатны бүх баримт материалыг xyypaмчаар үйлдэж, өмнө нь ашиглалт явуулаагүй эрүүл газрыг ч нөхөн сэргээлт нэрийдлээр ухаж эхэлсэн байна. Тиймээс нутгийн иргэд эдгээр компаниудад хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна.

сэтгэгдэл үлдээх