АНУ Мьянмарт 32 сая ам.долларын тусламж илгээв

Иргэний дайны үймээнд талхлагдаж буй Мьянмар улсын нөхцөл байдал өдрөөс өдөрт дордож байна. Салан тусгаарлах хүсэлтэй исламын шашинт рохино үндэстнүүд нутгийн буддист тэмцэгчидтэй хэдэн долоо хоногийн турш зэвсэгт тэмцэл өрнүүлснээр тус улс туйлдаж эхэлсэн юм. Хамгийн сүүлийн мэдээллээр АНУ Мьянмарын рохино үндэстэнд 32 сая ам.долларын тусламж илгээсэн байна. Уг мөнгөн тусламжаар дайны хөлд нэрвэгдээд буй хүүхэд эмэгтэйчүүдэд хоол хүнс, хувцас, эм тарианы хангамж хүргүүлэх сонирхолтой байгаагаа Пентагон мэдээлжээ.

сэтгэгдэл үлдээх