МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна

МАН-ын Удирдах зөвлөл энэ цаг мөчид хуралдаж байна. Тус хуралдаанаар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал/НИТХ/-ын даргад хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгийг ярилцаж буй юм. НИТХ-ын шинэ даргад нийслэлийн Засаг даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан, Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Г.Төмөрбаатар нараас нэгийг нь гаргаж ирэх юм.

Хотын фракцын хувьд, Нийслэлийн Засаг даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгаланг лоббидож буй ажээ.

сэтгэгдэл үлдээх