ЯМАР ХОТОД ХОРВООГИЙН ХАМГИЙН САЙХАН ХҮҮХНҮҮД БАЙДАГ ВЭ?

“Travelers dijest” сэтгүүл дэлхийг ойрон аялагч эрчүүлээс ямар хотын бүсгүйчүүд хамгаас сайхан санагдсан талаарх санал асуулгыг хэдэн жилийн турш явуулжээ. Ингээд хамгийн сайхан хүүхнүүдтэй арван хотыг нэрлэсэн байна.

-Манай хойд хөрш бол сайхан бүсгүйчүүлийн эх орон гэхэд хилсдэхгүй Москвагийн метронд суугаад л бүх америк гоо бүсгүйчүүлийг нийлүүлсэнтэй тэнцэхүйц нүд хужирлам хатагтай нарыг олж хардаг. Гүн цэнхэр нүд, шаргал үстэй нуруулаг бүсгүйчүүдийн ихэнх нь эр хүний тав тух, бодол санааг хүндэтгэж, аль болох аятай загнахыг хичээдэг нь орос хүүхнүүдийн онцлог гэнэ. Олон мянган эр Москваг зорьдгийн хамгийн гол шалтгаан энэ буюу

-Варнахэмээх жижигхэн хот дэлхийн газрын зургийн хаахна байдгимйг мэдэх хүн ховор биз. Гэвч чухам энд эр хүн таны өдрийн бодол шөнийн зүүд болсон нууцхан мөрөөдөл биелэлээ олно. Болгарын Варнад хар тамхины хууль үгүй бөгөөд хямдхан архи, өнгө үзэмжээрээ нүд соронздом далайн захын наран шарлагын газрууд бий. Өөрөөр хэлбэл наранд биеэ шарах хараа булаам сайхан бүсгүйчүүлийг ажингаа аагтай цай уугаад зөөлөн буйдан дээр суухын ялдамд хүссэнээ хийхийг тань хэн ч хорихгүй тийм нэгэн кафе гэж ойлгож болно. Тэндхийн охид хүмүүжил сайтай, ялдам ааштайгаас гадна гадаад төрхөндөө их анхаарна. Болгар хүүхнүүдийн онцлог донж болоод гоо үзэсгэлэн билээ

-Дэлхийн бусад хоттой харьцуулахад Даний нийслэлд хамаагүй олон тачаангуй хүүхэн аж төрдөг гэнэ шүү. Эндхийн бүсгүйчүүдийн ххэнх нь тантай хамт шөнийн клубт зочилж, ганц хоёр хундага коктель шимээд харилцаагаа цааш үргэлжлүүлэх, “дотно танилцах”-д бэлэн байдаг төдийгүй түрийвчний чинь нимгэн зузаанаас хамаарч биеийн ба сэтгэлийн тань алжаалыг чадамгүй тайлах увдистай аж. Ерөнхийдөө эрчүүдийн хувьд Копенгагенд байх тун таатай бололтой Учир нь сайхан бүсгүйчүүдийн учиртай харц бие биеэсээ өрсөх таныг даган. Энд эмэгтэй хүнтэй яриа өдөхдөө өөрийгөө тааруу гэж голох хэрэггүй. Аль нэг кафед ороод коктель захиалаад удаагүй байхад чинь нэг биш нилээн хэдэн гоо үзэсгэлэн тойроод сууж байх вий. Зөвхөн та л сонголтоо хийх хэрэгтэй.

-Шведийн нийслэлд эм хүйстэй л бол төгс төгөлдөр, үзэсгэлэн гоогийн жишээ гэлтэй аж. Тэндхийн дурын дэлгүүрт ороход лангууных нь цаана “Плейбой” сэтгүүлийн фотомодель сууж байна уу гэмээр. Ганцхан дэлгүүрт нь биш хаа сайгүй шүү. Тэд оройн үдэшлэг цэнгүүн дээр эр хүнтэй юун талаар ярих болон хэрхэн таашаал авч, өгөхөө сайн мэднэ. Түүнчлэн боловсрол, нийтэч зан, англи хэлний өндөр мэдлэг төдийгүй ор хөнжлийн явдалд хэтэрхий чөлөөтэй ханддаг зэрэг нь тэднийг чимдэг. Нэг үгээр хэлбэл Стокольм ын бүсгүйчүүд эр хүн бүрийн мөрөөдөж явдаг тэр жаргалыг эдлүүлэх гэж төржээ.

-Голландын Амстердам хот эл жагсаалтын салхийг хагалсан байна. Амстердамд улаан дэнлүүний гудамж олон бий дээ бус хамгийн гол нь тэнд очвол жолооны ард суух бүсгүйчүүдээс илүү дугуй унсан чийрэг биетэй хүүхнүүдийг олж харна. Ер нь тэдний бие хаа эрүүл чийрэгээс гадна дэгжин хувцаслаж, биеэ чөлөөтэй авч явдаг нь дэндүү сайхан харагдуулдаг.

-Ертөнцийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг хэсэг Изриалын Тэль Авивт төрдөг. Том хөх, өгзөг, нарийхан бэлхүүс гээд эмэгтэй хүнд байх ёстой бие цогцсын төгс хэлбэрийг бурхан тэдэнд заяасан төдийгүй ногоон туяатай, томоос том бодлогшронгуй алаг нүд нь үнэхээр сэтгэл татам гэнэ. Изриальд 18-аас дээш насны бүсгүйчүүл тодорхой хугацаагаар цэргийн алба хаах хуультай тул тэдэнтэй таагүй харьцаж ам муруйвал алганы амт үзэж мэднэ шүү.

-Канадын Монреаль хот Францаас алс хол оршдог ч францлаг донжтой гоо үзэсгэлэнгийн цуглуулга гэлтэй аж. Тэнд их дээд сургууль маш олон байдаг учир залуус ихтэйгээс гадна гоёмсог хувцасласан францаар чөлөөтэй ярих охид бүсгүйүүл тоо томшгүй олон. Франц хэлийг хайрынх гэдэг шүү дээ. Монреалийн сайхан охидыг зорьж очих залууст зөвлөхөд хээнцэр харагдахыг хичээхийн сацуу франц дөрвөн мөрт цээжилчихэд илүүдэх нь юу л бол.

-Лос Анжелест амьдардаг эмэгтэйчүүдийн тухай яриад байвал дуусахгүй бизээ. Хөөрхөн хүүхнүүдийг нь харсан эр хүнд хэлэх үг ч олдохгүй болов уу. Учир нь тэндхийн хүүхнүүд бусад мужийнхнаа бодвол бие хаа, царай зүс төдийгүй тооны хувьд ч илт давуу байдаг нь хачирхалтай. Америкчуудын дийлэнх Калифорнид амьдархыг мөрөөддөг бол калифорничууд Лос Анжелост суухыг илүүд үзнэ. Гэхдээ ийм боломж саятнуудад юм уу гоо бүсгүйчүүдэд л олддог.

-Манай гарагийн гоо үзэсгэлэнгийн олимп болсон “Дэлхийн миссийн тэмцээн”-ий титмийг хамгийн олон удаа хүртсэн улс бол Венесуэл. Тиймээс тэнд тэр тусмаа нийслэл Каракаст нь сайхан бүсгүйчүүд ёстой шороон түм байх нь мэдээж. “Халтар царайт”-ын нутгийн хүүхнүүд гоо үзэсгэлэнтэйн зэрэгцээ цагийг яаж зугаатай нөгөрөөхөө маш сайн мэднэ. Бас ааш сайтай, харилцахад тааламжтай байдаг гэнэ билээ. Хэрэв та жинхэнэ латин америк үзэсгэлэн гоог Бразилиас хайхаар зэхэж байсан бол хөлгийн жолоогоо Венесуэль рүү эргүүлэхэд нэг сумаар хоёр туулай будчихлаа гэсэн үг.

-Бусдаас дэндүү онцгойгоор үл барам баруун зүгийн хамгийн ер бишийн хотуудын нэг бол яалт ч үгүй Аргентины нийслэл. Төрсөн бус зурсан ю мшиг бүсгүйчүүд Буэнос Айрест үй түмээрээ байдаг ч бусад хотод нь яагаад ч юм бэ ховорхон тааралддаг гэнэ билээ. Байгаль эхээс өнгө зүс, туйхан биеэр шагнуулсан тэд тохирох ханхүүгээ үргэлжид хайж байдаг гэнэ шүү. Тиймээс уг хотод хөгжилтэй, ганцаардмал лусын дагинас мэт бүсгүйчүүдээр дүүрэн. Тэдэнтэй танилцах клубууд ч олон бий гэнэ шүү. 

Ш.Оюутан                                  

сэтгэгдэл үлдээх