Б.ШАРАВЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ БҮРДЖЭЭ

Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав БНХАУ-ын Бээжин хотноо өнгөрөгч долдугаар сарын 10-ны өдөр ходоодны хавдрын хоёр удаагийн маш хүнд хагалгаанд орсон билээ.

Тэрбээр одоо БНХАУ-ын Бээжин хотын Цэргийн эмнэлэгт хэвтэн химийн болон эрчимжүүлсэн эмчилгээг хийлгэж байгаа бөгөөд түүний эмчилгээнд зориулсан  “Сэтгэлийн эгшиг” хандивын аян энэ сарын 25-нд дуусах юм байна.

Хандивын аяны талаар Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн нарийн бичиг Г.Алтанцэцэгээс тодруулахад  “Б.Шарав гуайг гэр бүлийнхэн нь түүнийг ээлжлэн сахиж байна. Анх “Сэтгэлийн эгшиг” хандивын аянг өрнүүлэхэд эрчимт эмчилгээний зардалд 100 гаруй сая төгрөг шаардлагатай гэж байсан. Хандивын аяныг эхлүүлэхдээ нутгийн зөвлөлөөс хандиваар цугларсан 39 сая төгрөгийг хүлээлгэн өгсөн. Одоогоор Өвөрмонголчууд болон Бээжин хот дахь монголчууд хандивын аян өрнүүлж, 30 гаруй сая төгрөг хандивласан. Мөн өнгөрөгч наймдугаар сард монголын рок, попын оддын хандивын үдэшлэгээр 30 гаруй сая төгрөг цугларсан. Одоо Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс хандивын аяны хүрээнд цугларсан 22 сая төгрөгийг өгөх гэж байгаа. Хандивын аянаар эмчилгээний 100 гаруй сая төгрөг бүрдсэн ” гэсэн юм.

“СЭТГЭЛИЙН ЭГШИГ” ХАНДИВЫН АЯН

Хандивын данс: Хаан банк 5028551348

Данс эзэмшигч: Хэнтий аймгийн нутгийн зөвлөл /Хөгжмийн зохиолч Б.Шарав хандивын данс/

Жич: Гүйлгээний утга дээр Овог нэр, утасны дугаараа үлдээнэ үү.

Холбоо барих утас: 7014-7222, 93119669, 99094464

сэтгэгдэл үлдээх

Зочин

  • [192.168.1.1]
  • 1 Жил

Hurdan edgeerei. Urlagin tenger iveeg.