С.Амарсайхан: Шарилж тарьчихаад түүнийхээ үрийг бусад руугаа цацдаг байж болохгүй

НИТХ-ын XI хуралдаан өнөөдөр 12:00 цагт эхэлж, НИТХ-ын дарга Ц.Сандуйг ажлаас нь чөлөөлсөн.

НИТХ дахь МАН-аас Ж.Батбаясгалан, Д.Баярсайхан, С.Амарсайхан, Г.Төмөрбаатар нарын нэрийг НИТХ-ын даргад нэр дэвшүүлжээ. Харин нэр дэвшигч Ж.Батбаясгалан, Г.Төмөрбаатар нар нэрээ татлаа.

Нэр дэвшигч С.Амарсайхан "Юу тарина түүнийхээ үрийг авдаг гэж үг бий. Жимс тарьчихаад өөрөө авдаг. Харин шарилж тарьчихаад түүнийхээ үрийг бусад руугаа цацдаг байж болохгүй. 60 тэрбумын бичлэг бол худлаа гэхэд дэндүү үнэн, үнэн гэхэд сэтгэл гонсойлгомоор бичлэг байсан.

Улс үндэстнийхээ эрх ашиг, нийгмийн ёс суртахуун цаашлаад Монгол хүний, төрийн үнэ цэнийн тухай асуудлыг хөндсөн учраас Ц.Сандуйг цаашид иргэдийн хурлын даргын албан тушаалыг хашаад нийт нийслэлчүүдийн хувь заяа ажил амьдралыг аваад явах боломжгүй гэж үзэж байна.

НИТХ гэдэг бол хотын тогтвортой хөгжлийн бодлого төлөвлөгөөг боловсруулж хөгжүүлж түүндээ хяналт тавьж иргэддээ тайлагнаж ажилладаг байгууллага. Ингэж ажиллах ёстой. Мөн бид иргэддээ илүү нээлттэй ажиллах ёстой. Би албан тушаалын төлөө яваагүй. Намын нөхөд маань ажил явуул гэж намайг дэмжиж байгаа.

Засаглалын үйл ажиллагаанд өөрчлөлт шинэчлэлт хийгдэх нь зөв. Сүүлийн таван сараас хойш нийслэлийн удирдах зөвлөл хуралдсангүй. НИТХ-ын төлөөлөгчид зөв зүйлд санаачлагатай хамтач байх ёстой. Намын бодлого нэрээр ганц хүний шийдвэр, цөөн хүний хүний хүслийн хайрцаг байж болохгүй" гэв.

Нэр дэвшигч Д.Баярсайхан "Өнөөдөр НИТХ-ын ээлжит XI чуулган болж байна. 11 дүгээр хурлаар намайг НИТХ-ын даргад нэр дэвшүүллээ. Дэлхийн чиг хандлага эмэгтэйчүүдийг дэмжиж байна. МАН жендерийн тэгш байдлыг хангадаг нам" гэлээ.

сэтгэгдэл үлдээх