НИТХ ДАХЬ МАН-ЫН БҮЛЭГ ТАВ ХОНОГИЙН ЗАВСАРЛАГА АВЛАА

НИТХ-ын даргыг сонгох нууц санал хураалтыг хаалттай горимд явуулахад нэр дэвшигч С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын саналын тоо тэнцсэн тул НИТХ дахь МАН-ын бүлэг уг асуудлаар тав хоногийн завсарлага авчээ. НИТХ-ын 45 төлөөлөгчийн 44 нь хуралдаа ирсэн юм. Хоёр нэр дэвшигч тус бүр 17 хүний санал авч тэнцсэн байна. Үлдсэн 10 төлөөлөгч нь хэнийг нь сонголгүй хоосон санал өгсөн байна.

сэтгэгдэл үлдээх