МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна

Тусгаар тогтнолын ордонд МАН-ын Удирдах зөвлөл одоо хуралдаж байна. Хурлаас Ерөнхий сайдад нэр дэвшигчдийн нэрийг эцсийн байдлаар тодруулж, Бага хурал руу оруулах юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тус намын Удирдах зөвлөлөөс У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарын нэрийг оруулах чигтэй байгаа аж. Уг нь МАН-ын Бага хурал руу У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин нарын нэрийг оруулахаар урьдчилсан байдлаар тохирсон ч Н.Энхболд гишүүн нэрийг нь оруулахгүй заалнаас дэвшинэ гэдгээ илэрхийлсэн байна.

Ингэснээр Ерөнхий сайдад нэр дэвших хүсэлтэй гурван хүнийг Удирдах зөвлөлөөс шууд байдлаар нэрийг нь оруулахаар ярилцаж буй ажээ. МАН-ын Удирдах зөвлөлийн хурал тараагүй учир Бага хурлын гишүүд нь цугларан хүлээж байна.

сэтгэгдэл үлдээх