Багш нар дахин ажил хаялаа

Энэ сарын 21-ний өдөр орон даяар ЕБС, цэцэрлэгийн багш нар ажил хаясан билээ. Тэд өчигдөр мөн ажил хаялаа. Энэ бол сарын цалингаа 1.6 сая болгох шаардлага тавьсан багш нарын хоёр дахь удаагийн сануулга байв. 21-ний өдрийн ажил хаялтад улсын хэмжээнд 60 хувь, нийслэлийн хэмжээнд 40 хувьтай оролцсон багш нар энэ удаад илүү олуулаа ажил хаяжээ. Түр хорооны мэдэгдэж буйгаар Засгийн газраас шийдтэй хариу ирүүлээгүй тохиолдолд хугацаагүй ажил хаях, цаашлаад өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байна

сэтгэгдэл үлдээх