НИТХ ирэх даваа гарагт хуралдаж, даргаа сонгохоор боллоо.

Өнгөрөгч баасан гарагт болсон НИТХ-ын хуралдаан Ц.Сандуйг ажлаас нь чөлөөлсөн ч шинэ даргаа тодруулж чадалгүй завсарласан.Нэр дэвшин өрсөлдсөн С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын хэн нь ч олонхийн санал авч чадаагүй тэнцсэн учир НИТХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага аваад байгаа юм.  

Гэхдээ завсарлага дуусах   цаг нь   ажлын бус цаг байсан учир хуралдааныг хойшлуулж даваа гарагт буюу ирэх сарын 2-ны өдөр хуралдуулахаар болжээ.  Өөрөөр хэлбэл ажлын бус цагаар хуралдахгүй байх үүднээс ийнхүү хойшлуулсан байна.

 

сэтгэгдэл үлдээх